Posts

Showing posts from August, 2017

Батмөнх даян хааны товч намтар

Image
Батмөнх Даян хаан  (1464-1517) нь  Монголын   хаан  бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ. Батмөнх нь 1464 онд  Баянмөнх жононгийн  ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь  Урианхайн   Шихэр тайху .  Баянмөнх жононгийн  хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Энэ үед Уйгудын Исмайл тайш довтлон эх Шихэр тайхуг олзлон авсан. Хaрин түүнийг Балгачин хэмээх хүнд өгч асруулсан.  Мандуул хаан  1479 онд нас барахад, тэрээр  Алтан ургийн  сүүлчийн эр хүн болсон. Яг энэ үед Тангудын Төмөр хадаг булаан авч өсгөн биеийг нь тэнхрүүлсний дараа  Мандухай сэцэн хатанд  авч очсоноор 1480 онд Батмөнхийг Монголын их хаан болгож, түүнд даяарыг нэгтгэх болтугай хэмээн Даян хаан цол олгож, Мандухай хатан ураг холбосон юм. Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Бар...