Батмөнх даян хааны товч намтар

Батмөнх Даян хаан (1464-1517) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.

Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайхуБаянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Энэ үед Уйгудын Исмайл тайш довтлон эх Шихэр тайхуг олзлон авсан. Хaрин түүнийг Балгачин хэмээх хүнд өгч асруулсан. Мандуул хаан 1479 онд нас барахад, тэрээр Алтан ургийн сүүлчийн эр хүн болсон. Яг энэ үед Тангудын Төмөр хадаг булаан авч өсгөн биеийг нь тэнхрүүлсний дараа Мандухай сэцэн хатанд авч очсоноор 1480 онд Батмөнхийг Монголын их хаан болгож, түүнд даяарыг нэгтгэх болтугай хэмээн Даян хаан цол олгож, Мандухай хатан ураг холбосон юм.


Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.
Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.
Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.

Даян хаан нь 3 хатантай. Сурвалжид бичснээр тэдгээр 3 хатадын нэр нь ондоо байдагч гэсэн адил нэрний салаа утгууд байдаг.
  1. Мандухай сэцэн хатан: 7 хүү, 1 охинтой.
  2. Жимсгэнэ хатан: Уругудын Оручи шигүшийн охин[1]. Зарим түүхэнд Самар тайху, Сүмэр тайху, Самур гэх мэтээр бичдэг нь ондоо дуудлага бололтой. Даян хаанд ГэрболдГэрсэнз нарыг төрүүлсэн.
  3. Хүсэй хатанОйрадын Хэрээ Хучигарын охин[2]. Даян хаанд Чин тайжГэрэ од нарыг төрүүлж өгсөн.
Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ. Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьдан өгсөн. Үүнд:
  1. ТөрболдЦахар түмний ҮзэмчинСөнидХуучидАохан зэрэг отгууд
  2. Улсболд: Залуудаа үхсэн.
  3. Барсболд Сайн Алаг хаанОрдос түмэнТүмэд түмэн
  4. АрсболдТүмдийн долоон отог
  5. Очирболд: Цахарын Хишигтэн отог
  6. АлчболдӨвөр Халхын 5 отог
  7. Гэрболд: Цахарын Найман (Цахар)Урад отгууд
  8. Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
  9. Гэрэ од: Хар Татаар
  10. Чин тайж: Цагаан Татаар
  11. Гэрсэнз жалайрын хунтайж: Ар Халхын аглагийн 13 отог
  12. Төрөлт гүнжХалх Жаруудын Баасан тавнанд гэргий болон очсон. Зарим сурвалжид түүнийг Гэгээн гүнж хэмээн нэрийддэг.
Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.
Зүүн түмэн: ХалхЦахарУрианхай
Баруун түмэн: ОрдосТүмэдЮншээбүү.
Үүнээс гадна Хасарын угсааныхны мэдлийн Хорчин аймаг
Дөрвөн түмэн Ойрд гэж хуваагдаж байсан.

Comments